Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт 7-10 жилийн ял төлөвлөлөө

1536

 Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт 7-10 жилийн ял төлөвлөлөө

"Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд болно. Хурал 13.00 цагаас хуучин Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байранд болох юм.

Жүжигчид орон нутгаар тоглолтоор явж байхдаа маргалдаж, бие бие рүүгээ халуун ус цацаж, хүнд гэмтэл учруулснаас хэрэгт холбогдсон юм.

Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6, 99.1-т зааснаар хэрэг үүсгээд байна. Зүйл заалтад гэм буруутай нь тогтоогдвол 7-10 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заасан тул улсын яллагч хуулийн дагуу тэдэнд 7-10 жилийн хорих ял төлөвлөөд байгаа юм байна.

Б.Золбоо

bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>