|
Видео

Шинэ мэдээ

Орон нутгийн замуудад зөөврийн хурд хэмжигчээр хянлт тавьж байна

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог улсын болон орон нутгийн чанартай автозамуудад "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна.

Учир нь сүүлийн 5 жилийн /2012-2016 оны/ зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338 буюу 76.5% нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Харин 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1.24%-ийг эзэлж байгаа тоон үзүүлэлт байна.

Тус албанаас эрдэнэт хүний амь насыг хамгаалах, хурд хэтрүүлснээс гарч буй осол, хэргийг бууруулах зорилгоор 2017 оны эхний 4 сард нийт 3,616 зөрчлийг илрүүлэн урьдчилан сэргийлж ажиллажээ.

Хурд нь зам тээврийн осол гэмтлийн үндсэн шалтгаан юм. Ялангуяа, хэт болон зохисгүй хурд нь зам тээврийн осол гэмтэл, нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Хурд хэтрүүлэх нь бүх улс орнуудад ижил асуудал байдаг.

Зам тээврийн ослын ноцтой хүндрэлүүд нь хурдтай шууд хамааралтай байдаг. Дундаж хурд өссөнөөр, осол гэмтэл үүсэх магадлал мөн өснө. Тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 1км/цагаар хасахад, осол гарах эрсдлийг 4-5%-иар бууруулна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.2 дах хэсэгт 

"Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу зөрчил гаргасан жолоочийг харъяа аймгийн Замын цагдаагийн тасгаар шалгуулж байгаа аж.

Жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцсоноор өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж чадах юм гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.