Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “ХАМТДАА ХАЙРЛАЯ” өдөрлөг зохион байгуулна

813

 

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “ХАМТДАА ХАЙРЛАЯ” өдөрлөг зохион байгуулнаҮндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхах нь бараг үгүй. Ийн адил улсын үндэс бол гэр бүл юм.

Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Тийм учраас энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн 05 capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг.

Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.  Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 23 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 12 дахь удаагаа тэмдэглэж байна.

Тус өдрийг тохиолдуулан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх, хүүхдүүдийг дэмжин тэдэнд урам зориг, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд "ХАМТДАА ХАЙРЛАЯ” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгөөр СЗСҮТ-ийн дэргэд шинээр байгуулагдаж буй "Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх, хүүхдийн хөгжлийн төв”-ийн танилцуулга, нээлтийн арга хэмжээ болохоос гадна эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийх, тэргэнцэр үнэ төлбөргүй тараах, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй үлгэр жишээ, сайн гэр бүлийг шагнан урамшуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>