Эрчүүдэд ашиглуулж явсан үе бий гэж Леди Гага мэдэгдлээ

1251

Эрчүүдэд ашиглуулж явсан үе бий гэж Леди Гага мэдэгдлээ

Дуучин Леди Гага "Times”-ын сэтгүүлчидтэй ярилцахдаа "Миний дуу хоолойг үнэлэхийн оронд харин надаар яаж мөнгө хийж болохыг тооцоолдог байсан. Эрчүүдэд ашиглуулж явсан үе бий” хэмээн мэдэгдлээ.

Түүнээс бэлгийн хүчирхийлэлд өртөж явсан эсэх талаар лавлан асуухад Леди Гага "Тийм ээ, би тэр үед юу ч ойлгодоггүй байсан. Залуу бүсгүйчүүд энэ нийтлэлийг уншаад над шиг тэгж доошоо орох ёсгүйг ойлгох байх” хэмээжээ.

 "Хөгжмийн ертөнцөд маш хүнд хэцүү байдаг, энэ бол бизнес. Энд олон акул бий” гэж дуучин бүсгүй онцлон тэмдэглэв.

Дараа нь Леди Гага "Би авьяастай хүмүүст онгод бэлэглэхийг хүсдэг. Хүн бүр маш шаргуу ажиллаж, өөрийн мөрөөдлөө хэрэгжүүлэх ёстой” хэмээн хэлсэн байна.

www.mnews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>