Манай хойд хөршид эбола тээгч илэрлээ

1251

 Манай хойд хөршид эбола тээгч илэрлээ

Манай хойд хөрш болох ОХУ-д эбола вирус тээгчид илэрлээ. Тэд Африкийн иргэн Монтеро Болде, Монтеро Аюук гэх тэд 20-23 настай төрсөн эгч дүүс бөгөөд Москвагаас баруун урд зүгт 350 километрт байрлах Орел хотод очсон байна.

Энэ сарын 15-нд Оросын нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа Орел хотыг зорьсон бөгөөд тэд тус хотын их сургуулийн оюутнууд юм байна. Охид 37,6 градус хүртэл халуурч эхэлмэгцээ эмнэлэгт хандсан ба одоогоор охидтой харилцсан бүх оюутнуудыг тусгаарлаад байгаа гэнэ.

Эболагийн халдвар илэрсэн учир Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 31-нийг хүртэл агаарын болон газрын бүх хилээ хаах шийдвэр гагасан аж.

Дэлхийн томоохон гүрэн болох Орос улсад илэрсэн нь дэлхий дахиныг цочролд орууллаа. Манай хойд хөрш учир манай улсад орж ирэхгүй гэсэн баталгаа алга. Тиймээс манай ард иргэд шаардлагагүй тохиолдолд гадаад орныг зорихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>