Хогонд дарагдсан Хөвсгөл
Түрэгүүдийн үед Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур” гэж байсныг түүхийн олон сурвалжаас харж болно. Монголчууд эрт дээр үеэс "Ариг ус” ч гэж нэрлэж ирсэн. Ариг гэдгийг монгол хэлний тайлбар толь бичигт цэвэр тунгалаг, цэнгэг ариуныг нэг утгаар тэмдэглэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг, дэлхийн цэнгэг усны нөөцийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур.