Унадаг дугуй хавдраас хамгаална

887

Унадаг дугуй хавдраас хамгаална

 

Их Британийн Глазгогийн их сургуулийн эрдэмтэд унадаг дугуй тогтмол унавал хавдартай болох магадлал 45 хувиар буурдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Таван жилийн туршид тэд эр, эм хүйсний 264 мянган хүний амьдралын хэв маягийг судласан байна. 

Үүний үр дүнд тэд нар өдөр болгон дугуй унавал эрүүл мэндэд ач тустайгаас гадна хавдартай болох магадлалыг 45 хувиар бууруулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Унадаг дугуйгаар зорчдог хүмүүс наснаасаа эрт өөд болох магадлал мөн 40 хувиар буурдаг гэнэ. Дээр нь дугуй жийх нь зүрх, судасны системд ихээхэн ач тустай гэдгийг эрдэмтэд онцлов.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>