T.O.P-ийн царайг MBC телевизээр гаргахаас татгалзжээ

13

T.O.P-ийн царайг MBC телевизээр гаргахаас татгалзжээ

 

Big Bang хамтлагийн гишүүн асан T.O.P "Squid Game" киноны хоёрдугаар улиралд дүр бүтээж, олны анхаарлыг ихээр татсан. Гэсэн ч түүний царайг MBC телевизийн эфирээр гаргахаас татгалзжээ.

Энэ сарын 7-ны өдөр тус телевизийн өглөөний нэвтрүүлгээр Netflix-ийн "Squid Game" киноны эргэн тойрон дахь сонирхолтой мэдээллүүдийг танилцуулахын зэрэгцээ асуудал дагуулаад буй зүйлсийн талаар мөн ярилцжээ. Энэ үеэр T.O.P тус кинонд сонгогдсон болон түүний жүжиглэлтэд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг онцолсон бол киноны хэсгээс үзүүлэх явцдаа T.O.P-ийн царайг бүдэгрүүлсэн байна. 

T.O.P-ийн хувьд 2017 онд хар тамхины хэрэгт холбогдон 10 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял сонссон. Уг явдлын дараа энтертайнмент ертөнцөөс хөндийрсөн тэрээр энэ удаад жүжигчнээр эргэн ирэлтээ хийжээ. 

Тус улсын өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр ял шийтгүүлсэн алдартнуудын зүс царайг бүдгэрүүлэхийг заасан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэсэн ч томоохон телевизүүд болох KBS, MBC, SBS нь дотоод зохицуулалтаараа ёс зүйн доголдолтой алдартнуудыг эфиртээ гаргахгүй байх зохицуулалт хийдэг байна. 

 

 

 

https://news.zindaa.mn/4zvn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>