Дэлхийн хамгийн өндөр үхэр

1250
Гиннесийн амжилтын номын шинжээчид АНУ-д амьдран суудаг "Блоссом” гэдэг хочтой үнээг энэ дэлхийн хамгийн өндөр биетэй үхрээр албан ёсоор тооцжээ. "Блоссом” үнээний өндөр 193 сантиметр гэнэ. "Олон жилийн тэртээ би өөрийнхөө аавд манай энэ "Блоссом” алдартай нэгэн болно хэмээн хэлж байсан. Энэ дээд амжилтын ачаар миний зөгнөл биеллээ оллоо” хэмээн үнээний эзэн Пэтти Хэнсон өгүүлэв. 


Гиннесийн амжилтын номын төлөөлөгчид хайртай үнээ нь дээд амжилтын эзэн болсон гэдгийг нотлох гэрчилгээг Хэнсон руу аль наймдугаар сард явуулжээ. "Блоссом” үнээ 13 настай бөгөөд өдгөө 907 килограмм жинтэй юм. Орон нутгийн малын эмч Лин Эйсби түүнийг үлэмж биетэй номхон амьтан хэмээн тодорхойлов. "Блоссом” үнээний гэрэл зургууд Гиннесийн амжилтын номд 2016 онд хэвлэгдэх гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>