Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль хэдхэн хоногийн дараа албан ёсоор эхэлнэ. Тодруулбал 12 хоногийн дараа сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анарыг заналхийлсэн мессеж илгээжээ. Заналхийлэгч этгээд өөрийгөө "Урт хутгат" хэмээн нэрлэсэн аж.