Хөгжлийн банкинд шалгалт хийх хүсэлт илгээв

490

УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах цөөнхийн бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад илгээлээ.

Засгийн газар "Чингис" болон "Самурай" бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байгаа. Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой ч хоёр жил дараалан Засгийн газар энэхүү хуулийг дагаж мөрдсөнгүй.

Түүнчлэн Засгийн газар Монголбанктай хамтран 2012 оны сүүлээс хэрэгжүүлж эхэлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулаад байна. Гэвч энэ хөтөлбөрийн талаарх мэдээлэл олон нийтэд хаалттай хэвээр байгаа тул Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.