Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

720

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
 Өнөөдөр ихэнх нутгаар халах боловч 1-нд төвийн аймгуудын зарим газраар бороо орж, салхи түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө  28-33 хэм, бусад нутгаар  шөнөдөө  8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.  

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар  шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм,  өдөртөө  17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө  21-26 хэм дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-7 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>