Найзууддаа

1372


Он цагийн уртад амьдралын шалгуураар онцгойрч үлдсэн
Оломгүй сэтгэл цаламгүй итгэлээр нөхөрлөсөн
Багын дурсамжаар санасан сэтгэлийн цангаагаа тайлж
Залуугийн дурсгалаар сайхан мөчүүдийн түүхээ баяжуулсан

Хэдхэн сайхан найзууд хэзээд ч үнэнч андууд
Хэнд ч миний найз гэж нүүр бардам хэлэх дуртай
Уйлахад нулимсыг минь арчиж
Уйтгарлахад гунигийг минь үргээх

Амжилтанд минь атаархаж үл муулах
Алдааг минь залруулахаас, үл өөгшүүлэх
Олон жил "бие хамгаалагчаар минь" цалингүй ажиллаж дээ
Одоо ч мөн "сэтгэл зүйчээр минь" үнэгүй зүтгэсээр л

Тэвчээргүй мулгуу занг минь тэсэж үлдэж чаддаг
Тэнэгхэн муйхар үйлдлийг минь тэрүүхэн тэнд нь ойлгуулдаг
Мөнгөгүй ч өнгөгүй ч болсон хүн чанарыг минь л хүндэлдэг
Мөрөөдөл амьдрал хоёрт минь зөвхөн ганц л заяагдсан найзууд минь дээ

Цахиурт Овогт Даваасүрэнгийн Наранчимэг

Берлин хот 2014-07-03

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>