Дорноговь аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян”-ныг хэрэгжүүлж байна
ХААН Банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран 15 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнөө жил аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд 2025 оны 4-р сарын 14-19-ний хооронд Дорноговь аймагт, 4-р сарын 20-26-нд Архангай аймагт ажиллаж, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, сургалт, зөвлөгөө өгөх юм.