МУИС-ийн багш нар УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандан ил дахидал илгээлээ

413
МУИС-ийн багш нар  УИХ-ын 75 гишүүд (Л.Гантөмөрөөс бусад) болон Ерөнхийлөгчид хандаж МУИС-ын одоогийн удирдлагын хууль, дүрэм журмыг зөрчсөн баримтуудыг захидалын хамт хүргүүлжээ. Тэд захидалдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан   МУ-ын дээд боловсролын тогтолцоог "самарч”, хариуцлагагүй, зарчимгүй, хууль, дүрэм, журмыг ноцтой зөрчдөг МУИС-ын одоогийн удирдлагыг "цээжээрээ” хамгаалаад байдаг  БШУ-ны сайд Л.Гантөмөртөө хариуцлага тооцохыг шаардлаа. Мөн  МУИС-ын одоогийн удирдлага А.Галтбаяр ба түүнийг тойрон хүрээлэгчдийн "идсэн уусан”  нь хирээс хэтрээд зогсохгүй,  оюутны дүнг засварлаж, дүйцүүлж тооцоод төгсгөчихдөг, нэмэгдэл урамшуулал, хангамж эдэлдэг  зэргээр  МУ-ын олон хууль, дүрмийг ноцтой зөрчсөн нь АТГ, Мэргэжлийн хяналт, ШӨХЗГ-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон байхад сайд Л.Гантөмөр нь А.Галтбаярт  хариуцлага тооцохгүй байсаар өдий хүрч байгаа нь цаана ашиг сонирхолын зөрчил байна гэж үзэж байгаа ажээ.

Нэгэнт салбарын сайд нь МУИС-ийн захиралд  арга хэмжээ авдаггүй, хууль зөрчихийг дэмжээд байгаа мэтээр асуудал үргэлжилсээр байгаа тул багш нар  ЕРӨНХИЙ САЙД-д хандаж байгаагаа уламжилжээ. Энэ асуудалд хэрхэн хандсанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягын хир зэрэг шударга ажилладагыг мэдэж болно гэж багш нар үзэж байгаа юм байна.  Цаашлаад АН-ын удирдлагууд  ярьдаг, хэлдэг шигээ хариуцлага тооцдог, ёс зүй ярьдаг шигээ байж чаддаг эсэхийг энэ асуудалд хэрхэн хандснаар нь ойлгож болох ажээ. 1

2 3

Ц.Мөнх

Ugluu-logo20

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.