“Оюутолгой” –д тавьсан татварын актыг шийдвэрлэнэ

2083
Татварын ерөнхий газраас "Оюутолгой” компанид татварын акт тавиад байсан билээ. Харин "Рио Тинто”  болон "Туркиз Хил Ресурс”-ийн зүгээс энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Үүний улмаас төслийн дараагийн шатны техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулах хугацаа хойшилж магадгүй болоод байгаа юм. Гэвч аль аль талд нь төслийн үйл ажиллагааг гацаах сонирхол байхгүй тул яаралтай арга хэмжээ авч татварын асуудлыг түр хугацаанд шийдвэрлэх  талаар эх сурвалж хэлж байна. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр талууд уулзахаар тохиролцжээ.Манай талаас арбитрын шүүхэд очохоос өмнө асуудлыг шийдвэрлэх сонирхол байгаагаа хэлж байсан. Гэвч  хөрөнгө оруулагч компани татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>