2050 он гэхэд сансарт өргөгч шатаар зорчдог болно

1634
Японы Obayashi компани 2050 он гэхэд сансар огторгуйд хүргэх өргөгч шат барих гэнэ. Тэдний өгүүлж байгаагаар ийм өргөгч шат бараг 100 мянган километр өндөрт хөөрөх бөгөөд хүн болон ачааг сансрын станцад хүргэх аж. Зохион бүтээгчдийнх нь амлаж байгаагаар энэ өргөгч шат сансрын хөлгүүдээс илүү аюулгүй, хямд өртөгтэй байна. 

Өнөөдөр сансрын станц руу нэг килограмм ачаа илгээхийн тулд 22 мянган доллар зарцуулагддаг билээ. Харин шинэ төхөөрөмж энэ мөнгөөр 200 орчим килограмм ачаа хүргэх чадвартай. Энэ өргөгч шат сансрын аялалд хувьсгал авчирна гэж компанийн зүгээс мэдэгдэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>