Хүлээж суулгүй санаачилгыг гартаа ав, бүсгүйчүүд ээ

1589

romance-date_1Бүх эмэгтэйчүүдэд эрчүүдийг өөртөө дурлуулах гэсэн нууцлаг хүсэл байдаг гэдэгтэй эргэлзэх зүйл алга. Гэхдээ эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн гол нь хэрхэн анхны алхмыг хийх вэ, хэн нь санаачилгыг авах хэрэгтэй, хүлээх үү, яах уу гэх мэт түм буман асуултуудын дунд эргэлдэж байдаг асуудал юм.

Танд таалагдах нэг хүн гарч ирлээ гэхэд та түүнийг алдахын хүсэхгүй байгаа биз дээ. Тэгвэл тэр залуугаа өөртөө хэрхэн татах вэ?

1-р зөвлөгөө: Өөртөө итгэ

Өөрийнхөө дур булаам байдалд ихэнхи эмэгтэйчүүд эргэлзэж явдаг. Өөрөөр хэлбэл тэд эрчүүдийг өөртөө дурлуулж чадах хангалттай гоо үзэсгэлэн өөрт нь байдаггүй гэдэг сөрөг бодлыг тээдэг байна. Энэ бол маш буруу ойлголт юм. Муухай эмэгтэй гэж нэг ч байдаггүй, харин өөрийнхөө гоо үзэсгэлэнд итгэдэггүйгээсээ болж уруу дорой харагдаж, тэр нь гоо үзэсгэлэнг нь бусад хүмүүс харах боломжийг хаадаг. Гадаад үзэмж бол гоо сайхан байхын зөвхөн нэг тал. Тийм учраас сөрөг бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй.
Та бол гоо үзэсгэлэнтэй, дур булаам эмэгтэй, тэрэндээ ч итгэ.

2-р зөвлөгөө: Эхний алхмыг хий

Ихэнхи эмэгтэйчүүд үдэшлэг, пари дээр хий дэмий суугаад л, хэн нэгэн залуу ирж өөрийг нь өдөхийг хүлээн суудаг. Хэрэв та туйлын үзэсгэлэнтэй бол энэ асуудал биш байж болно. Гэхдээ эмэгтэй хүн бүр төрөхдөө л модел шиг төрчихдөггүй шүү дээ. Тэгэхээр эрчүүдийн анхаарлыг өөртөө татах ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Жишээ нь, харц тулгарах, үсээ хойш нь шидлэх, инээмсэглэх бол хамгийн нийтлэг. Эсвэл ганц хоёр энгийн үг солилцох ч юм уу?

2-р зөвлөгөө: Санаачилгыг гартаа ав

Ер нь л эмэгтэйчүүд анхны алхмыг хийдэггүй. Учир нь тэд, өөрсдийнх нь эхэлж гаргаж байгаа үйлдэл эрчүүдэд таалагдахгүй, улмаар гологдож магад гэж айдаг. Гэхдээ энэ асуудлыг амархаан шийдвэрлэх нэг арга бий.
Түүнийг анхны алхмаа хийхийг нь хүлээж суух зуураа өөрөөсөө яагаад санаачлагыг гартаа авч, өөрөө эхэлж болохгүй гэж асуугаад үз дээ. Эрэгтэй хүмүүст ч гэсэн энэ адилхан шүү дээ. Тэд ч гэсэн гологдож, таалагдахгүй байхаас айдаг. Тэгээд таныг хүлээгээд байгаа ч юм бил үү?

Тэгэхээр одоо бол таны хувьд санаачилгыг гартаа авах яг цаг нь иржээ. Эмэгтэйчүүд анхны алхмыг хийсний дараа эрэгтэйчүүд харин түүнээс хэд дахин хурдтай хөдөлдгийг битгий мартаарай. Учир нь залуу чинь одоо та түүнд талтай гэдгийг мэдсэн шүү дээ.

За тэгээд, Амжилт хүсье!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>