Могойнд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээнүүдийг авах вэ?

894

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой Монголд ирэх жуулчид , мөн аялж зугаалж буй дотоодын иргэд могойнд хатгуулах явдал ихэсжээ.  Монголд олон төрлийн хортой могой байдаггүй ч  ч хэрвээ могойнд хатгуулсан тохиолдолд эдгээр зөвлөмжийг дагаарай.

Хоргүй могой дугуй толгойтой, дугуй хүүхэн хараатай, шүдгүй байдаг.





Хортой/ Хоргүй

Хортой/ Хоргүй

Хортой могой гурвалжин толгойтой, хонхортой нүхтэй, босоо хүүхэн хараатай байдаг.


 
Могойнд хатгуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ:

- Хазуулсан хэсэгт бумба тавих,
- Хэн нэгэн хүнээр эсвэл өөрөө хазуулсан хэсгээс могойн хорыг сорж ав.
- Олон цагийн өмнө хөл болон гартаа хазуулсан бол хүйтэн усанд дүрж байлга.
- Хазуулсан хүнд ус сайн уулга.
- Эмнэлэг рүү явах гэж их цаг алдах хэрэггүй.

Хортой могойнд хатгуулсан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд :

- Бага зэргийн хэмжээтэй шалбархай харагдана.
- Хазуулсан хэсэг маш хурдан хөөж хавдана.
- Дусал дуслаар цус гоожно.
- Ичээнээсээ саяхан гарсан могой илүү их хортой байдаг.

Могойг устгахаар оролдсон, эсвэл могойнд гараараа хүрч үзэхээр оролдсон хүмүүс ихэвчлэн хатгуулдаг тул могой харсан даруйдаа хүрч үзэх, гаран дээрээ өргөх зэргээр оролдохгүй байхыг сануулья. 

С.Тэргэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>