Азарга гарааны зурхай руу хөдөллөө

949
  Азарга гарааны зурхай руу хөдөллөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарга Хүй долоон худагаас гарааны зурхай руу хөдөллөө.
 
Нийт 150 гаруй азарга бүртгүүлснээс 100 орчим нь гарааны зурхай руу хөдөлсөн байна. Үлдсэн хэсгийг нь эрлийз хэмээн үзэж хасчээ. Гарааны зурхай руу хөдөлсөн азарга дунд Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн Шөвгөр зээрд, Яруу хээр, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Б.Наранхүүгийн алдарт Монгол хээр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Б.Сүхбаатарын хээр, Улсын Алдарт уяач Т.Болдбаатарын халиун  зэрэг шигшмэл хурдан хүлгүүд багтсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>