Эрлийз дээд болон дунд насны ангилалын морьдын уралдаан болж өнгөрлөө
Өчигдөр Хүй Долоон Худагт болж буй Уяачдын баярын хүрээнд эрлийз дээд болон дунд насны морьдын уралдаан болж өндөрлөлөө. Эрлийз дээд насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун түрүүлж, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Лувсандагвын Эрдэнэбаатарын хул аман хүзүүдлээ.
Эрлийз дунд насны ангиллын хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор түрүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лхагвын Отгонбаатарын хур зээрд аман хүзүүдэв.
Төв аймгийн Баянцогт сумын Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Мижидийн Ганболдын хар алаг тус тус айрагдлаа.