“SUNRISE FESTIVAL 2017″-ын орлогоос ОБЕГ-т хандив өргөнө

175

Эрч хүч, эв нэгдэл, хөгжмийн мэдрэмжээр нэгэн дор чуулдаг залуусын ”SUNRISE FESTIVAL 2017″ задгай шоу 8 сарын 4-нд 20:00 цагаас 04:00 цагийн хооронд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд болох билээ. Тэгвэл тус шоу нь зөвхөн залуусыг наргиж цэнгэх, доргиход зориулагдаагүй гэдгийг дуулгах нь зүйтэй. ”SUNRISE FESTIVAL 2017″-ын зохион байгуулагчид залуусыг нэгтгэн нийгмийн сайн сайхны хүрээнд,  олон нийтийг хамарсан хэд хэдэн ажлуудыг зохион байгуулж байсан билээ. Тухайлбал  MNG EVENT-ынхан Батсүмбэрт гарсан их түймрийг унтраах, туслах аяныг зохион байгуулан олон нийтийг  уриалж,  залуусынхаа өмнөөс 100 цуйван 100 ус авч очин гал гарч байгаа голомтонд хүргэж өгсөн байдаг.  Тэрээр  "SUNRISE FESTIVAL 2017″-ын зохин байгуулагчид 8 сарын 4-нд болох шоуны олсон ашгаар ОБЕГ-т  ус зөөдөг том машин авч өгөхөөр төлөвлөж байгаа аж.
10673
"SUNRISE FESTIVAL 2017 MONGOLIA” нь 3 жил River Beach Resort-д, 3 жил Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болж байсан бол энэ жилээс эхлэн ПАРК буюу Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 4 хэсэгтэйгээр зохион байгуулагдахаар болжээ.

1. MAIN DJ FESTIVAL AREA (Паркын хамгийн том талбай)
2. ROCK LIVE MUSIC AREA (Хиймэл зүлэгтэй тайз)
3. RnB HIP HOP AREA (Усан Онгоц)
4. SALSA AREA (Саравчтай хэсэг)

1067610675

Залуусаа SUNRISE FESTIVAL 2017-н газрын зураг

10674

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.