ШҮҮХЭЭС “СЕНТЕРРА ГОУЛД”-ЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

830

ШҮҮХЭЭС “СЕНТЕРРА ГОУЛД”-ЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

 

"Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулахаар зөвшөөрөл авсан "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасан. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэлтэй уг хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд   хууль, шүүхийн байгууллагаар үргэлжилж байна. Тэгвэл уг хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх   өнөөдөр дахин хэлэлцлээ. 
 
Шүүхээс "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийг хүчинтэй гэж үзэж, "Сентерра Гоулд" компанийн лицензийг цуцлах шийдвэрг гаргасан байна. Харин "Сентерра Гоулд" компанийн зүгээс давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа.  

Өнөөдрийн шүүх хуралд УИХ-ын гишүүн асан Г.Уянга болон Ноён уулаа аврая" хөдөлгөөнийнхөн оролцсон байна.

Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>