"Ноён уул"-ыг ашиглах эсэх нь өнөөдөр шүүхээр тодорхой болно

750

"Ноён уул"-ыг ашиглах эсэх нь өнөөдөр шүүхээр тодорхой болно

 

Ноён уулыг ашиглах эсэх талаар шүүх хурал өнөөдөр 09 цагт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болох аж. Энэхүү шүүх хурал өмнө нь товлогддож байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Тодруулбал, Засгийн газрыг гуравдагч этгээдээр оруулна гэсэн шалтгаанаар дахин хойшилсон. Ингэхдээ Засгийн газраас тодруулга авч, итгэмлэгдсэн төлөөлөгчөө илгээх санал шүүхээс хүргүүлсэн байна.

Ноён уулын баялгийн 66 хувийг "Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон байдаг. Гэтэл ашиглалтын дөрвөн лиценз нь "Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг. Харин энэ лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээн "Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.



ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>