“Том хүний”киноны оддоос суралцах ёстой 4 зүйл
Энэ
гарчгийг уншаад гайхсаныг чинь ойлгож байна аа бүсгүй минь. ""Том
хүний”киноны оддоос суралцах аа? Юугаа яриад байгаа юм?” гэж чи бодож
байгаа байх. Магадгүй чи хэн нэгнээс нууцхан "шалиг” кино хардаг, эсвэл
бүр ийм төрлийн киног ёс бусд тооцдог ч байж мэднэ. Гэхдээ энд
эмэгтэйчүүдийн нууц яриа явагдах гэж байна хонгор минь.
Порно киноны одод бидний хэзээ ч туршиж үзэхийг хүсэхгүй байсан зүйлсийг
хүртэл хийдэг. Гэхдээ тэглээ гээд тэднээс үлгэр дууриал авах юм байхгүй
гэсэн үг биш шүү дээ? Тэднээс суралцах сексийн арга барил, зан үйл хэд
хэд бий. Тэднийг дуурайлаа гээд, биеэ үнэлэгч шиг болчихгүй. Харин ч
орондоо хатан хаан байж, хүссэн жаргалаа эдлэхэд чинь багагүй хувь нэмэр
болох ч юм билүү? Хамгийн гайхмаар нь доор өгүүлэх гэж байгаа 4 зүйлийг
зөвхөн томчуудын киноны одод л мэддэг юм биш, үнэндээ бид өөрсдөө ч
эднийг онолын хувьд мэднэ. Практик дээр яаж хэрэгжүүлэхээ л мэддэггүй
болохоос…
Хүсэж байгаа гэдгээ харуул!
Порно киноны оддын гаргадаг авируудаас үзэгчдэд хамгийн хүчтэй нөлөөлдөг
нэг л зүйл бий. Энэ бол тэд "Би үүнийг хүсэж байна!” гэсэн дохиог хаана
ч, ямар ч үед, юу ч хийж байхдаа гаргадаг явдал юм. Мэдээж тэдний ихэнх
нь жүжиглэж байгаа нь үнэн ч, энэ л философийг хэтрүүлэлгүйгээр амьдрал
дээр хэрэгжүүлж чадвал та хоёрын харилцаа хичнээн халуухан болохыг чи
төсөөлөх ч үгүй. Хэрэв хайртдаа ораль хийж өгөх гэж байгаа бол, түүндээ
бүрэн дүүрэн ор. Тэрхэн мөчид яг түүнийг л хийхийг юу юунаас илүү хүсэж
байгаа мэт дүр эсгэ. Хэрэв тэр чамд кунинлунгус хийж өгч байвал, түүнийг
битгий зогсоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа болохоо 100 хувь
илэрхийл. Энэ нь зөвхөн түүнд ч биш, чамд ч гэсэн дээд зэргийн таашаал
амсуулна. Мэдрэмжээ гадагш илэрхийлэх тусам түүнийгээ илүү их мэдэрдэг
шүү дээ. Хүзүүг чинь, хөхийг чинь үнсэж байгаа тэр залууд энэ мөчид
бүхнийг мартаж, зөвхөн түүний энхрийлэлд л уусаж байгаагаа харуул.
Эхэндээ энэ нь хуурамч жүжиглэлт мэт санагдах ч, яваандаа чи энэ
зуршилдаа автаж үнэхээр хүсэж байгаа гэдгээ ойлгоно.
Биенээсээ бүү ич
Порно киноны одод өөрсдийнхөө ямар харагдаж байгаад огт санаа зовдоггүй.
Жижиг хөхтэй байсан ч дээр нь гарч, бондгор гэдэстэй байсан ч ямар ч
байрлалд гайхмаар өөртөө итгэлтэй байдаг. Тэд бүгд төгс галбиртай гэж
үү? Үгүй ээ. Харин тэд биеэ барихгүй, сул чөлөөтэй өөртөө итгэлтэй байх
нь юу юунаас илүү сексийг гэдгийг мэддэг юм. Эрчүүд яг үнэндээ суганд
ургасан үс, целлюлит, жижиг хөх зэрэг бидний санаа зовдог зүйлсийг нэг
их тоодоггүй аж. Тэд секс хийж байхдаа хөхний чинь том жижигт анхаарахын
оронд, чамайг нүцгэнээр нь харсандаа л туйлын ихээр баярлаж суух вий.
Тиймээс насанд хүрэгчдийн киноны од шиг биеийнхээ галбирын талаар
мартаж, өгзгийг чинь том харагдуулах вий гэж айсандаа хийж чаддаггүй
байсан байрлалуудаа туршиж үз хонгор минь.
Тачаангуй хувцасла
Эрэгтэйчүүд аливаа харсан зүйлдээ хариу үйлдэл үзүүлэхдээ хурдан байдаг.
Тиймээс л жаахан ч болов тачаангуй зүйл олж хармагц тэдний өмдний
цаанаас өнөөх нь товойгоод ирдэг. Хараандаа захирагддаг хөвгүүдийн
аазгайг хөдөлгөхийн тулд порно киноны одод өргөгчтэй хөхний даруулга,
өндөр өсгийт, эсвэл татуургатай трико өмссөн байдаг юм. Гэрлээ унтрааж
бүрэн нүцгэлэхийн оронд, хааяа ч болов гэрлээ асаагаад тачаангуй дотуур
хувцастайгаар /эсвэл гадуур хувцас/ түүнийг хайлуул.
"Бохир” яриаг өөртөө нэвтрүүл
+18 киноны одод ичих нүүрээ аль хэдий хаа нэгтээ гээчихсэн байдаг. Бид
тэдэн шиг ил задгай байж болохгүй л дээ, харин унтлагынхаа өрөөнд "гэнэн
хонгор баг”-аа тайлж хаяж юу хүсч байгаагаа, ямар мэдрэмж төрж
байгаагаа шууд хэлэх зоригтой болох хэрэгтэй. Байдлыг жаахан
"хурцатгах”-ын тулд бохир ярьж эхлэ. Хэрэв сексийн үед таг чимээгүй
байдаг төрлийн эмэгтэй бол, чанга дуу авиа гаргахаас эхлэх хэрэгтэй.
Хэрэв юу хүсч буйгаа хэлэхээс хэт ичээд байвал, түүнд юу хийж өгөх гэж
байгаагаа дүрслэн тайлбарлахаас гараагаа эхэлж болно. Зүгээр л болж
байгаа процессыг мөн төрж байгаа мэдрэмжийг үгэнд буулгана л гэсэн үг.