Орон гэргүй төгөлдөр хуурч од болов (видео)

2193
Канадын Эдмонтон хотын гудамжинд амьдардаг орон гэргүй эр төгөлдөр хуур дээр гайхалтай тоглон интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулжээ. Райан гэдэг энэ эр уг хөгжмийн зэмсгийг бие даан сурсан гэнэ. Түүний төгөлдөр хуур дээр тоглож буй бичлэгийг зургаа хоногийн өмнө дэргэдүүр нь явж өнгөрсөн нэгэн хүн авч цахим хуудсандаа тавьжээ. Зургаа хоногийн дотор түүний бичлэгийг 700 мянган хүн үзэж сонирхов.

Райан 30 жилийн туршид орон гэргүй амьдарч яваа нэгэн аж. Тэрбээр хэзээ ч төгөлдөр хуур тоглохыг заалгаагүй бөгөөд өөрөө бие дааж сонсголоороо сурсан гэнэ. Орон гэргүй эр гудамжны төгөлдөр хуур байршуулсан Черчилл-сквэр талбай дээр байрлан амьдарчээ. Интернэт хэрэглэгчид канад эрд ямар нэг уушийн газар, зоогийн газар хөгжимчнөөр ажилд ор гэж зөвлөсөн байна.
 
 
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>