|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Хамраас цус гоожих үед ямар арга хэмжээ авах вэ?

Хамраас цус гоожих үед ямар арга хэмжээ авах вэ?Хамрын цус алдалт, цус алдах нь гэмтэл, цусны бүлэгнэлтийн алдагдал, артерийн даралт ихсэх өвчин ба бусад өвчнүүд, эсвэл биеийн хүчний ачааллын үед үүсдэг.Шалтгаан
Хамрын хөндийн салст бүрхэвчийн судасны бүрэн бүтэн байдал алдагдах нь цус алдалт үүсэхэд хүргэдэг шууд шалтгаан юм. Хамрын цус алдалтыг үүсгэж болох шалтгаануудыг дотор нь хэсгийн ба ерөнхий гэж хуваадаг.

 

Хамрын цус алдалтын хэсгийн шалтгаанд, дараах зүйлс орно.

 

Үүнд:


1. Хамар ба хамрын доторх бүтцийн бүх төрлийн гэмтэл (гадны биет орсноос үүсэх салст бүрхэвчийн гэмтэл, хагалгааны гэмтэл, хамрын хөндийд хийж буй эмчийн ажилбарууд),
2.Хамрын хөндийн салст бүрхэвчинд цус дүүрэлт үүсгэдэг процессүүд (хамрын салст бүрхэвчийн хурц болон архаг үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, залгиурын булчирхайн томролт)
3.Хамрын хөндийн салст бүрхэвчийн тэжээлийн хямралын өөрчлөлт (хамрын үрэвслийн хатингарт хэлбэр, хамрын таславчны илэрхий муруйлт)
4.Хамрын хөндийн хавдар (судасны хавдар, хорт хавдар, өвөрмөц гранулема).Хамрын цус алдалтын ерөнхий шинжтэй шалтгаанууд
1. Зүрх судасны системийн өвчнүүд (даралт ихсэх өвчин, зүрхний гажиг ба тархи, хүзүүний судсан дахь цусны даралт ихсэлттэй судасны гаж хөгжил, цусны судас хатууралт),
2. Цус бүлэгнэлтийн эмгэг (цусны бүлэгнэлтийн алдагдалтай холбоотой өвчин), цусархаг эмзэгшилт ба цусны системийн өвчнүүд, амин дэмийн дутагдал ба амин дэмгүйдэл
3. Хурц халдварт өвчний үед, хэт халах, наранд цохиулах, хөөрөх
4. Агаарын даралт эрс багасах үед үүсэх эмгэг (шумбагч, уулчдын практикт үүсэх эмгэг шинж),
5. Хэд хэдэн дааврын тэнцвэрт байдлын алдагдал (бэлгийн бойжилт ба жирэмсний үеийн цус алдалт).
Явц
1. Хамрын нүхнээс цус урсах, эсвэл амнаас залгиур руу цус урсах нь хамрын цус алдалт эхэлснийг заах шууд шинж тэмдэг юм
2. Хэрэв цус алдалт ямар нэг өвчний шинж тэмдэг бол энэ эмгэгийг тодорхойлох хэрэгтэй.
3. Хурц цус алдалтаас үүсэх шинж тэмдэг нь цус алдалтын онцлог, алдсан цусны хэмжээ, өвчтний нас, хүйсээс хамаарна. Ихээхэн цус алдсан үед бие сулрах, чих шуугих, нүд бүрэлзэх, чичрэх, толгой эргэх, зүрх дэлсэх зовиурууд гардаг. Арьс салст цайж цонхийж болно.
4. Хамрын цус алдалт нь байрлалаараа "урд” ба "хойд” гэж хуваагддаг. "Урд” хэсгийн цус алдалт сул байдаг бөгөөд цус, судасны ямар нэг эмгэгүй бол амь насанд аюулгүй бөгөөд аяндаа, эсвэл анхны тусламжийн хамгийн энгийн арга хэмжээг авсны дараа зогсдог.
5. "Хойд” хэсгийн буюу хамрын хөндийн гүн хэсгийн хананд орших том судасны багцын гэмтлийн үед цус алдалтын хэмжээ хурдан өсч, амь насанд аюул учруулна.  Ийм хэлбэрийн цус алдалт нь өөрөө зогсох нь маш ховор ба тогтоох тусгай арга хэмжээ авахыг шаарддаг.

 

Оношлогоо



Хамрын цус алдалтын оношыг тавихад хэцүү биш. Цус алдалт өөрөө зогсохгүй бол чих хамар хоолойн эмнэлэгт очиж үзүүлэн шалтгааныг тогтоож, цусыг тогтоох хэрэгтэй. Хамрын цус алдалтын үед шинжилгээ хийхийн тулд өндөгний цус авах хэрэг гарч болно.


Анхны тусламж


1. Цус алдаж буй хүнийг бага зэрэг тонгойлгож суулгана.
2. Цус гарч буй хамрын нүхээр 3% устөрөгчын давхар исэл, эсвэл хүйтэн усаар норгосон хөвөн хийж хамрын нүхийг дарна. Дарсан чигтээ 5 минут болно.
3. Хамрын орчимд хүйтэн усаар дүүргэсэн хүүдий, мөстэй жин тавина.
4. Хамар дахь хөвөн цустайгаа хатаж авахад бэрхшээлтэй болвол дусаалгуураар норгож болно. Цус гарч буй хүнийг босгож, эсвэл толгойг хүчтэй арагш нь гэдийлгэж болохгүй, учир нь цус залгиур луу орж, бөөлжиж болно.
5. Хэрэв цус хүчтэй гарч байвал нэн яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.