Энэ асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Чинзориг хариулахдаа, "Хүүхдийн мөнгөнд 2017 оны төсвийн тодотголд дээр 109 тэрбум төгрөг тусгасан. 2017 ондоо ямар ч байсан хүүхдийн мөнгийг 100 хувь хүүхэд бүрт олгоно гэсэн чиглэлээр ажиллана. 2018 онд Олон Улсын Валютын сантай байгуулсан хэлэлцээрийн дагуу хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгоно. Бүх хүүхдэд мөнгө олгож чадахгүй магадлал өндөр байна гэж харж байгаа” хэмээсэн. Ямартай ч 2017 онд Шинэ Засгийн газраас хүүхэд бүрт "Хүүхдийн мөнгө”-ийг олгох юм байна.