Хүүхдийн мөнгө энэ сарын сүүлээр бууна Нийгэм 19-09-2016, 11:34 865 Хуваалцах 2016 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгөний санхүүжилт суусан бөгөөд энэ сарын сүүлээр олгоно. Тэгэхээр аваагүй байсан 7, 8 дугаар сарын мөнгийг мөн нөхөж тооцож олгоно гэсэн үг. Есдүгээр сард хүүхдийн мөнгө олгож эхлэхээр 7, 8, 9 гэсэн гурван сарын мөнгө хамт орно.Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд 1,021,000 мянган хүүхэд хамрагдаж сар бүр 20,000 мянган төгрөг аваад байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зургаадугаар сараас хойш олгоогүй байгаа. Улмаар төсөвт тодотгол хийж ялгавартайгаар хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Энэ дагуу амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулж, 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд мөнгийг сар бүр олгохоор болсон. Харин 10-20 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос эдийн засаг сайжирхаар бөөнд нь олгох юм байна. Ц.Соёл-Эрдэнэ fact.mn 865 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 16-08-2016, 10:33 Хүүхдийн 20 мянгыг зорилтод бүлгийнхэнд өгнө… 11-06-2016, 14:50 Хүүхдийн мөнгийг зогсоохгүй олгоно… 11-01-2016, 09:05 "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 02 дахь дугаарын тойм… 29-12-2015, 14:10 Ялгавартай олгогдох xүүхдийн мөнгө ирэх сард бууна… 22-12-2015, 12:01 Ардын хүүхдүүдийг эрэмбэлж, 20000 дээр “гонжиров”… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.