Н.ТӨГСЦОГТЫН ӨРСӨЛДӨГЧ ТОДОРЛОО

745

Н.ТӨГСЦОГТЫН ӨРСӨЛДӨГЧ ТОДОРЛОО

 

Сонирхогчдын боксын Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа ирэх сарын 18-ны өдөр хийх гэж байна.


"KING TUG” хэмээх дэвжээний нэртэй тулалддаг Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм.

Манай тамирчин "Premier Boxing Champions production”–д харьяалагддаг бөгөөд түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр "Mayweather Promotions”-ий тамирчин Хавьер Аугустин Мартинес/АНУ/ тодорчээ.

1997 онд төрсөн, энэ жил 19 настай Хавьер Мартинес мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулжээ. Үүнээс зургаан тулааныг КО-оор дуусгасан байна.

Хоёр боксчин 10 раунд тулалдах бөгөөд хэн хэнийх нь хувьд мэргэжлийн замналд нь тун чухал тулаан болох нь гарцаагүй юм.

Тулаан АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын "The Cosmopolitan” цогцолборт болох бөгөөд тасалбар нь 29-149 долларын үнэтэй худалдагдаад эхэлжээ. Мөн Bounce TV тулааныг АНУ-ын Баруун эргийн цагаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагаас шууд дамжуулах аж.

Ийнхүү манай спорт сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан "King TUG” Н.Төгсцогтын ээлжит тулаан айсуй!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>