Орос Хойд мөсөн далай дахь хилээ цаашлуулж нутгаа нэмнэ гэнэ

838
ОХУ Арктикт  хийсэн геологи хайгуулын ажлынхаа дүнд Хойд мөсөн далай орчмын хилээ цаашлуулж 1,2 сая хавтгай дөрвөлжин км нутгийг өөртөө нэгтгэх гэнэ. Энэ талаарх өргөдлөө НҮБ-д ирэх 2015 оны хавар өгна гэдгээ Санкт-Петербург хотноо болсон эрдэм шинжилгээ, судалгааны "Академик Федоров” хөлгийг угтах ёслолын үеэр ОХУ-ын Байгаль орчин, байгалийн нөөцийн сайд Сергей Донской мэдэгджээ.
ТАСС агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Сергей Донской сайд "Ингэснээр нүүрс ус төрөгчийн 5 тэрбум тоннын нөөц биднийх болно. Энэ бол хамгийн багаар бодоход шүү дээ. Энэ нөөц нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>