|
Видео

Шинэ мэдээ

"Би жингээ хасмаар байна 2" уралдааны ялагч Ц.Гансүх 33,9 кг жин хасч, тэргүүн байр эзэллээ

"Би жингээ хасмаар байна 2" уралдааны ялагч Ц.Гансүх 33,9 кг жин хасч, тэргүүн байр эзэллээОрчин цагийн нийгэм хүн төрлөхтний бие мах бодийг улам хөшөөж, дэлхийн өнцөг булан бүрт илүүдэл жиндээ санаа зовох хүмүүс олширох болсон.  Тарган галибаргүй биеэсээ болж, өөртөө итгэх итгэлээ алдах,  гоё сайхан болохын тулд их хэмжээний мөнгө зарцуулсан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, цаашлаад баталгаагүй эм бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдэж эрүүл мэнд, санхүүгээрээ хохирох хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл илүүдэл жиндээ санаа зовох асуудал аль хэдийнээ ард хоцоржээ.  Өөртөө итгэлгүйхэн  "Сүлд спиннинг” клубын хаалгаар анх орж байсан залуус хэдэн сарын дараа тус клубын хаалгаар салхи татуулан, өөртөө итгэлтэй алхах болжээ. Г.Мөнхсүлд захиралтай "Сүлд спиннинг” клуб эргэлтэд дугайн спортоор хичээллэгч хүмүүстээ зориулж нэгэн сонирхолтой уралдаан зарласан. Тодруулбал тус клубээр хичээллэгч хүмүүсийн дунд "Би жингээ хасмаар байна ” уралдаан зарлаж, хамгийн их жин хаясан хүнд нь 4 00 0000 төгрөг өгөхөөр болжээ.  Тэгвэл тус клубынхэн шинэ оны босго буюу 12 сарын 17-ны өдөр уралдааны ялагчдаа шалгаруулж, эргэлтэт дугуйн спортоор хичээллэгч хүмүүсийнхээ үр дүнгийг үзлээ. Энэ үр дүн тун гайхалтай. Учир нь 108 кг байсан хичээллэгч 75 кг болтлоо жингээ хаяж чаджээ.  Үр дүнгийн өрсөлдөөн тун чиг ширүүн байсан. Учир нь  "Сүлд спиннинг” клубын эргэлтэд дугайн спортоор хичээллэгч хүн бүр бүгд тодорхой хэмжээний жин хасч, өрсөлдөөнийг ширүүсгэж байлаа.
Эрүүл чийрэг аргаар хүссэн үр дүндээ хүрсэн залуус тайзан дээр итгэл бардам алхаж, үр дүнгээсээ бусаддаа хуваалцаж байв. Хүссэн үр дүндээ хүрсэн оролцогч, тамирчид тус нээлтэнд  хүрэлцэн ирсэн зочдыг турах сонирхолд нь автуулсан.

Улмаар 10 сарын 1-ээс 12 сарын 7-ын хугацаанд "Сүлд спиннинг” ээс  зохион байгуулсан "Би жингээ хасмаар байна 2″ уралдаанд Ц. Гансүх гэх зэлуу тэргүүн байр эзэлж 4,000,000 төгрөгний эзэн боллоо. Тэрээр заасан хугацаанд нийт 33,9 кг жин хасаж чаджээ.

Тэргүүн байр эзэлсэн Ц.Гансүх  хэлэхдээ: Сүлд_спиннингийн хамт олон багш нар, ажилчиддаа бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Намайг өөрчлөх боломжийг олгосон Чука , Мандахаа , Цэкү , Орхон багш нартаа маш их баярлалаа. Бүгд өөр өөрийн онцлогтой гайхалтай баг хамт олон шүү. Нийт 33,9 кг жин хасаж өөрөө өөрийгөө ялан дийлж чадлаа. Миний бүх амжилтын ард байдаг  хань, дүү нартаа маш их баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Намайг дэмжиж байсан найзууд, ангийн хамт олон, хамаатан ах эгч дүү нартаа мөн баярлалаа. Тун удахгүй Би жингээ хасмаар байна-3 бооцоот тэмцээн эхлэнэ. Дараагийн тэмцээний ялагч нь миний анд найз, ах эгч нараас байгаасай хэмээн хэлсэн.

Нээлтийн дундуур гал цогтой дуучин "Хар сарнай”-н С.Амармандах улаан костем пиджак, хар шилээр гангаран нээлтэн хүрэл ирсэн залуусыг доргиов. Түүний араас Сүлд спиннингийн  захирал Мөнхсүлд үг хэлэн шагнал гардуулж,  турах сонирхолтой хүмүүст амжилт хүслээ.

Азийн хамгийн олон дугуйтай эргэлтэт дугуйн клуб болох "Сүлд спиннинг” клубийнхэн  жил гаруйн өмнөөс эргэлтэт дугуйн спортыг Монголдоо хөгжүүлж эхэлснээс хойш 500 гаруй хүнийг илүүдэл жингээс нь салгасан гэдэг. Тэднийх одоогоор зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд эргэлтэт дугуйн 30 клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт 1000 гаруй хүн хичээллэж байгаа гэсэн.

Эрин үеийн залуусыг эрч хүчинд автуулагч  Монголын эргэлтэт дугуйн спортын анхдагч "Сүлд спиннинг”-ийн хамт олонд цаашдынх нь ажилд амжилт хүсье.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.