АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН УЛМААС 199 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

778
 
 АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН УЛМААС 199 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол  энэ оны эхний 11 сард 4058 болж, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан хэмээн Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.

Аюулт үзэгдэл ослын улмаас нийт 199 хүн амь насаа алджээ. Тодруулбал усны ослын улмаас 112 хүн, объектын түймрийн улмаас 40 хүн, бичил уурхайн нурангийн улмаас 19 хүн, уулын ослын улмаас 17 хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас 4 хүн, химийн бодис болон үерийн улмаас тус бүр 3 хүн, аянгын улмаас 1 хүн амь насаа алдсан байна. Улмаар аюулт үзэгдэл ослын улмаас 537.6 мянган толгой мал хорогджээ. Эхний 11 сарын байдлаар аюулт үзэгдэл ослын улмаас  96.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Б.Заяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>