Аянганд ниргүүлж нэг хүн амиа алдан, гурван хүүхэд түлэгджээ

3048

Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-нд байгалийн онц аюулт үзэгдэл болсны улмаас Улаанбаатар хотын иргэн амиа алдаж, мөн 11 иргэн бэртэл гэмтэл авсан тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. Тэгвэл дээрх өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Налайх дүүрэгт аадар бороо орох үеэр Сонгинохайрхан дүүргийн 28 настай иргэн аянганд цахиулж амиа алджээ. Талийгаач нь Бумбатын тахилгад оролцохоор явж байсан аж.

Мөн айлын гэр дээр аянга бууж, сургуулийн насны гурван хүүхэд өртжээ. Тэдний хоёр нь Налайх дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол нэг нь Гэмтэл судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж, эмчилгээнд оржээ. Хүүхдүүдийн бие түлэгдсэн байгаа аж. Эдгээр мэдээллийг бид Онцгой байдлын ерөнхий газраас авлаа.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>