Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв
Палестины Газын зурвасын бүх худалдаачид ажил хаяж, Израйль үргэлжлүүлэн хориг тавьснаас болж, Газын зурвасын эдийн засгийн байдал хурцдаж байгааг эсэргүүцжээ.
Газын зурвасын аж ахуйн нэгжийн эздийн нийгэмлэгийн албаны хүн Газа хотод болсон хэвлэлийн бага хуралд "Манай эдийн засаг дампуурлаа. Хөдөлмөрчид бид ажилгүйдэж байна. Манай ард түмэн, худалдаачид, гар урчууд, оюутнуудыг гуйлгачин болгож болохгүй. Олон улсын хамтын нийгэмлэг Израйльд дарамт үзүүлж, Газын зурвасын бүх боомтыг нээлттэй болгох хэрэгтэй" гэжээ.
Газын зурвасын үйлдвэр худалдааны нийгэмлэгийн тоо баримтаас үзвэл, 2 сая шахам хүн амтай Газын зурвасын ажилгүйдлийн хэмжээ 46 хувь, ядуурлын хэмжээ 65 хувьд хүрсэн байна.
2007 онд Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС Газын зурваст хяналт тавих бодит эрхийг авсны дараа Израйль улс Газын зурваст бүх талын хориг тавьжээ.