Фэйсбүүкийн мэдээлэлд итгэх нь өрөөсгөл

839

Фэйсбүүкийн мэдээлэлд итгэх нь өрөөсгөлФэйсбүүк. Тэр өчигдөр бидний шинэ танил байсан. Өнөөдөр дотнын анд нөхөр шиг болжээ. Харин маргааш тэр бидний заналт дайсан болж хувирч ч мэдэх юм. Хил хязгааргүй ертөнцөд иргэдийн ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зохицуулах вэ гэдэг шинэ сорилттой бид нүүр тулгарч байна.

Фэйсбүүкийн тусламжтайгаар хэдхэн секундийн дотор үнэн худлаас үл шалтгаалан аливаа мэдээлэл хэдэн сая хүний сонорт хүрч, нийгмийн итгэл үнэмшил, үнэлэмжид хүчтэй нөлөөлж байна. Энэ ашигтай талыг нь далимдуулж, зарим нь уйдаагаа гаргахын тулд санаанаасаа элдэв зүйл зохиож, цуу яриа тараан нийгмийг түгшээн сэтгэл ханамж авдаг болов. Фэйсбүүк ашиглан бусдын нэр хүндэд халдах, хувийн зураг, мэдээллийг ил болгох, мөнгө залилах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хэрээс хэтэрч байна. Зарим нь олны танил хүний өмнөөс цахим хаяг нээж, түүгээрээ нийгмийн анхаарлын төвд орж, бусдыг гүтгэн доромжилж нэр хүндэд нь халддаг болсон. Өөрөөр хэлбэл, монголчууд фэйсбүүкийг мэдээллийн хэрэгсэл гэдэг талаас нь ашиглахаа больж, бусдыг гүтгэн доромжлох, худал мэдээ, шуугиан дэгдээх, олон лайк цуглуулж мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах болжээ. Энэ байдлыг зохицуулсан хууль Монголд сул, хараа хяналтгүйгээс олон хүн хохирсоор байгаа юм. Тиймээс баримт, нотолгоогүй, сураг төдий мэдээллийг манайхан лайк дарж, цааш нь түгээхээс татгалзах хэрэгтэй. Уг нь фэйсбүүкийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай гэж боддог. Гэтэл худал хуурмагаар энэ ертөнцийг дүүргэх болоод удаж байна.

Б.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>