Телевиз, радио, вэбсайтын мэргэжлийн төвүүдийн хурал ирэх даваа гарагт болно
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XYII их хурал 2 дугаар сарын 8-ны өдөр болохтой холбоотойгоор мэргэжлийн төвүүд хуралдаж эхэлжээ. Одоогоор Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төв хурлаа хийж салбарынхаа 55 мандатыг аймаг, орон нутаг дахь салбарууддаа хуваарилаад байна. Харин телевиз, радио, вэбсайтын мэргэжлийн төвүүдийн хурал ирэх даваа гарагт болохоор яригдаж байгаа бол сонины мэргэжлийн төвийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа аж. Телевизийн мэргэжлийн төвийн дарга Ц.Оюундарь Бангкокт олон улсын хуралд сууж байгаа ч төвийнхөнтэйгөө байнга холбоотой байгаа гэнэ. Бусад төвүүдийн дарга нар бүгд суурин ажиллаж байгаа юм байна.