Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоол батлагдав

807

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоол батлагдав

 

УИХ-ын чуулганы өчигдрийн (2018.02.01) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 01  дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хийсэн юм.

Байнгын хороо нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжснээр тогтоол батлагдав.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>