Германы нэрт зохиолч Хейнрих фон Клайстийн “ Михаэль Коолхаас” тайзнаа амилна

195

Германы нэрт зохиолч Хейнрих фон Клайстийн “ Михаэль Коолхаас” тайзнаа амилна

 

Монгол улсын СУИС-ийн Театрын урлагийн сургууль, БНГУ-ын Эрнст Бушийн нэрэмжит Театрын сургуультай 2012 оноос эхлэн хамтарсан төсөл хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ удаагийн "Михаэль Коолхаас” төслийг "Урбан номадс” байгууллагын төлөөлөгч, найруулагч Коринна Бетгегийн санаачлагаар хамтран зохион байгуулж байна. Төслийн хүрээнд хоёр сургуулийн жүжигчин, найруулагч, зохиолч, тайзны зураач, хөгжимчин мэргэжлийн ангийн оюутнууд Германы нэрт зохиолч Хейнрих фон Клайстийн " Михаэль Коолхаас” туужаар орчин үеийн драмын жүжиг найруулан тавьлаа. Энэ зохиолд төрийн эрх мэдэл, сүр хүч, ёс суртахууны зөрчил, шударга ёсны шалтаг шалтгааныг эрэлхийлж буй жүжгийн гол баатар Михаэль Коолхаас, түүний шудрага ёсны төлөөх тэмцлийг үзүүлжээ. "Михаэль Коолхаас” төслийг Германы эрдмийн солилцооны байгуулага(DAAD) ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

"Михаэль Коолхаас” жүжгийн албан ёсны нээлт 2018 оны 02 сарын 10-ны 17 цагт СУИС-ийн РТМУС-ийн "Дебют”театрт болно. Жүжиг 2018 оны 02 сарын 9-ны өдрийн 19 цаг, 10-ны өдрийн 17 цаг, 11-ны өдрийн 17 цагаас "Дебют”театрт тоглогдох юм.
 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.