‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалт болов

621

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Монгол Улсын Их хурлаас 2016 онд баталсан ‘’Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх’’-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр болсон уг сургалтад Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс, албадын удирдлагууд болон албаны бусад мэргэжилтнүүд хамрагдлаа. Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулж, нийгэмд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэднийг нийгмээс тусгаарлаж ялгаварлан гадуурхагдахаас хамгаалах зорилготой хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 
‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалт болов
‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалт болов

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>