Турк улс Сири дэх цэргийн үйл ажиллагаагаа өргөтгөнө
Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд, Туркийн ерөнхийлөгч Эрдоган мэдэгдэл гаргаж, тус улсаас Сирийн умард нутагт явуулж байгаа цэргийн үйл ажиллагаагаа өргөтгөн, Африны зүүн бүс дэх Манбиж бүсийг хамруулна гэжээ.
Мөн өдрийн хуралд Эрдоган илтгэл тавихдаа: "ардыг хамгаалах арми” зэрэг Курдын зэвсэгт хүчний Манбижийн бүсэд орохыг дэмжлээ хэмээн АНУ-ыг зэмлээд, Туркийн цэрэг Манбижид орж үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгджээ.
Эрдоган: 1-р сард Сирийн умард нутагт "Арурагийн мөчир” нэртэй цэргийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш дайсны 1000 гаруй зэвсэгт этгээдийг устгасан. Туркийн цэрэг үйл ажиллагаагаа Сирийн Африны бүсэд ортол үргэлжлүүлэх болно гэжээ.