Гэгээн хайрын өдрөөр хайртай залуудаа ямар бэлэг барих вэ?
Яагаад эр хүнд бэлэг өгөх гэхээр ямар ч сонголтгүй мэт санагддаг юм бол. Мэдээж хайртай хүндээ бэлэг сонгохын тулд түүний нас, хүсэл сонирхол, та хоёрын харьцаа хэдий хугацаанд үргэлжилж байгаа гэх зэрэг олон зүйлийг бодолцох хэрэгтэй.
- Мэдээж валентиний нэрийн бэлэг бол шоколад. Шоколад хэзээ ч байр сууриа алдахгүй.
- Эр хүний ажлын амжилт, байр сууринаас хамаарч сайн чанарын үзэг бэлэглэж болно. Сайн үзэг нэр төрийн баталгаа болдог.
- Бугуйн цаг хамгийн сонгодог бэлэг. Ялангуяа залуус хос цагаар гангарах нь их болсон шүү. Гэхдээ цаг бэлэглэх нь хагацлын бэлэг тэмдэг гэж үздэг мухар сүсэн бас бий.
- Зангиа, тэлээ, бугуйвч, гинж зэрэг нь мөн гайхалтай бэлэг болж чадна. Иймэрхүү бэлэг авсан эрчүүд үнэхээр их баярладаг бөгөөд тэднийг бүсгүйчүүдийн хуримын бөгж авахдаа хэрхэн баярладагтай харьцуулж болох гэнэ.
- Гэр бүл болоогүй бол хувцас авч өгөх хэрэггүй. Энэ нь түүний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
- Ном ямар ч хүнд хамгийн сайхан бэлэг болж чадна.
- FM радиогоор хайрын мэндчилгээ явуулах эсвэл телевизийн хайрын нэвтрүүлэгт оролцож хайртдаа гэнэтийн бэлэг барьсан ч болох шүү дээ. Энэ баяраар бүх л мэдээллийн хэрэгслүүд хайрын мэндчилгээний цаг гаргасан байгаа.
- Харин гэр бүл болоод удсан хосууд хайртыгаа гэнэтийн болзоонд урьж болох юм. Зөвхөн хэрэгтэй зүйлийг нь авч өгөөд өнгөрөх нь уйтгартай бөгөөд улиг болсон арга шүү дээ.
- Ер нь бэлэг сонгохдоо заавал эд хэрэглэл гэхээсээ илүү энгийн хэрнээ хүний сэтгэл хөдөлгөм бэлгийг сонгоорой.