Нэгнээ унагааж байж салдаг АН-ынхан

1017
Нэгнээ унагааж байж салдаг АН-ынхан Д.БОЛОР

АН-ынхан өөрсдийн бүрдүүлсэн Засгийн газраа унагаадаг зан нь хэзээнээсээ төлөвшиж тогтсон гэхэд болно. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагааж байгаа нь тэдний анхны тохиолдол биш гэдгийг хүн бүхэн мэдэх учиртай. 1997 оны аравдугаар сарын 16-нд  М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар, 1998 оны долдугаар сарын 21-нд  Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар,  2006 оны нэгдүгээр сарын 11-нд мөн л Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг унагааж байлаа. Мэдээж МАН-ынхны оролцоотой унагаасан. 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг унагах ээлжит оролдлогоо хийгээд бүтэлгүйтэж байсан бол өчигдөр энэ байдал нь эцэслэгдэн шийдэгдэв. Дараагийн Ерөнхий сайдаа тэд намаас гэхээс илүүтэй фракци дотроосоо гаргахаар давших нь ойлгомжтой болж байх шиг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>