БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

884

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлааМонгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2018 оны хичээлийн жилд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулна.

НЭГ.  Тавигдах шаардлага

1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

l Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, 25 хүртэлх насны ;

l Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны ;

l Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, 40 хүртэлх насны;

l Бакалаврын түвшинд суралцах бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.

l Магистрантурт болон Докторантурын түвшинд суралцах бол 2.5 ба түүнээс дээш байх.

ХОЁР.  Бүртгэл

Бүртгэл 2018 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн 10:00-18:00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байр, 324, 421 тоот өрөөнд явагдана.

l Иргэний үнэмлэх, гадаад паспорт (эх хувь болон хуулбарын хамт) болон сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь

l Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын дипломын эх хувь, нотариатаар баталгаажсан хуулбар 1 хувь.

l Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.

l Баримт бичгийн бүрдэл дутуу, бүртгэлийн цагаас хоцорсон иргэдийг бүртгэхгүй болно.

ГУРАВ.  Сонгон шалгаруулалт

Бакалавр, магистрантур, докторантурын сургалтад бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас томилсон хамтарсан ажлын хэсэг зохион байгуулна.

1. Бичгийн шалгалт

   2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10:00-12:00 цагт бакалаврын шалгалт, 18-ны өдрийн 10:00-12:00 цагт Магистрантур, докторантурын шалгалтууд ШУТИС-ийн төв номын сангийн байранд тус тус зохион байгуулагдана.

Бичгийн шалгалтад оролцоход 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, өөрийн Иргэний үнэмлэхтэй ирнэ.

l Бакалаврт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэл, математик;

l Магистрантур, докторантурт бүртгүүгүүлэгчдээс англи хэл, хятад хэлний шалгалтыг тус тус авна.

l Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрсийг 3 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь "Гадаадад суралцах” цэсэд байрлуулна.

2. Ярилцлага

    Бичгийн шалгалтад тэнцсэн Бакалаврт бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөрт, Магистрантур, докторантур бүртгүүлэгчдийн ярилцлагыг 3 дугаар сарын 31 ба 4 дүгээр сарын 01-ний өдөрт зохион байгуулна.

3. Ярилцлагад ороход шаардлагатай материал:

1)    Иргэний үнэмлэх эх хувь болон хуулбар хувь;

2)    "БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцахыг хүсэгчдийн анкет”;

(Хятад эсвэл англи хэлээр бөглөнө, онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд татаж аваад хэвлүүлэх боломжтой, www.csc.edu.cn/studyinchina эсвэл www.campuschina.org сайтаар бүртгүүлнэ.)

3)    Дүнгийн тодорхойлолт. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт;

4)    Хятад улсад суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Бакалаврт 200, Магистрантурт 500, Докторантурт бол 800-аас цөөнгүй үгтэй байх) Хятад эсвэл англи хэлээр бичнэ;

5)    Тодорхойлох захидал. Хятад улсад магистрантур, докторантурт суралцах бол 2 профессор эсвэл дэд профессорын тодорхойлох захидал ирүүлэх шаардлагатай, хятад эсвэл англи хэлээр бичнэ.

6)    Хөгжмийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн бүтээл; Дүрслэх урлагийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн зурсан 2 хар зураг, 2 өнгөт зураг ба 2 өөр төрлийн бүтээлээ ирүүлнэ;

7)    Суралцахыг хүсэгч 18 нас хүрээгүй бол Хятад Улсад байх хууль ёсны асран хамгаалагчийн хууль зүйн бичиг баримтыг ирүүлэх шаардлагатай;

8)    Хятад Улсад 6 сараас дээш хугацаагаар суралцах бол "Эрүүл мэндийн хуудас”-ын хуулбарыг ирүүлнэ (Улсын Нэгдүгээр төв эмнэлэгээс авах, Англи хэлээр, Эх хувиа өөртөө хадгална). Суралцахыг хүсэгч "эрүүл мэндийн хуудас”-ын дагуу үзлэгт хамрагдана. Дутуу, өөрийн зураг наагаагүй, эсвэл зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн болон эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй тохиолдолд "Эрүүл мэндийн хуудас”-ыг хүчингүйд тооцно. Үзлэгийн үр дүнгийн хүчинтэй хугацаа 6 сар;

9)    Дараах материал байвал ирүүлнэ үү:

- Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт оюутныг хүлээн авах сургуулиас гаргасан урьдчилсан урилга;

- Хэлний ур чадварын гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт. 

*Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт ярилцлагад орно.

 ДӨРӨВ.  Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах

 

Ярилцлагад тэнцсэн бакалаврт бүртгүүлэгчдийн нэрсийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр , Магистрантур, Докторантурт бүртгүүлэгчдийн нэрсийг 4 дүгээр сарын 5-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныүүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь "гадаадад суралцах” цэсэд тус тус байрлуулна.

Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.

Бакалавр, Докторантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөрт, Магистрантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 4 дүгээр сарын 8-ны өдөрт нэр дэвшүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт, материал, мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна. (Цагийг сонгон шалгаруулалтын дүнтэй хамт ЭСЯ-наас мэдээлнэ).

Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авахсургууль хамтран гаргана. Хятад хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсансургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ынЗасгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийнгазраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-267131, 11-321974, 99109554 утсаар лавлана уу.

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>