ХУУРАМЧ ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭ ҮЙЛДСЭНИЙГ ИЛРҮҮЛЭВ

1017
 ХУУРАМЧ ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭ ҮЙЛДСЭНИЙГ ИЛРҮҮЛЭВ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж иргэдэд газар олгосон талаар www.tac.mn цахим хуудсанд нийтлэгдсэн.

Энэ талаар өнөөдөр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун албан ёсоор мэдэгдэл хийлээ. Тэрбээр, "Энэ сарын 1-нд Нийслэлийн газрын албаны албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамчаар үйлдсэн хоёр гэрчилгээг илрүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тодорхой байгаа. Үүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Мөн гэмт үйлдлийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, гэм буруутай этгээд тогтоогдоогүй байхад Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг хууль бус газар олгосон, гэм буруутай мэтээр мэдээлсэн www.tac.mn цахим хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд заасны дагуу хуулийн байгууллагад гомдол гаргах болжээ.

Ч.Ариунболд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>