Реппер Big GEE хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн шинэ дуу гаргажээ

250

Реппер Big GEE хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн шинэ дуу гаргажээРеппер Big GEE дуучин Б.Замбалгаравтай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн  "108 ” нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ. Өөрийн гэсэн өнгө аяс үзэл бодолтой Реппер Gee шинэ дууныхаа клипэнд 7 настай охин Бургуужингаа тоглуулжээ.

Реппер Big GEE энэ тухайгаа цахим хуудсанаа "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг энэхүү зүйлийг олон залуус ур ухаан, цаг хугацаагаа зарцуулан бүтээв…Дууны санааг анх өгсөн " Brainstorm Branding Agency”-ийн хамт олонд баярлалаа. Хөгжмийг бүтээсэн Luuya-д баярлалаа. Бичлэг болон миксинг дээр ажилласан ChinHustle-д баярлалаа. Вокал хоолойг хийсэн Б.Замбалгарав дүүдээ, Бургуужин охиндоо баярлалаа. Клипийг бүтээсэн "Hulegu Pictures” -ийн хамт олонд бас баярлалаа.

Нямсүрэн багштай "Монголын Хүүхдийн Ордны” жүжгийн дугуйлангийн дүү нартаа баярлалаа. Мөн нэр дурдагдаагүй ч үйлс бүтээлээрээ үргэлж хамтдаа байдаг бүх найзууддаа баярлалаа.Таны эргэн тойронд хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд та яаралтай 108 дугаарт хандаарай!!! Өнгөт хорвоог дүүргэх гэр бүл бүхэн бүтэн байг Өсөн дэвжих бяцхан дүү нар зөвхөн жаргал үзэн байг!!!” хэмээн бичжээ.


 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.