Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг
Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан олон улсын ачааны галт тэрэг 04-р сарын 07-ны өглөө Бээжин хотын Фаншань дүүргийн Люлихэ Жиньюй төмөр замын шугамаас аажуухан хөдөлж, Бээжингээс Төв Ази руу чиглэсэн олон улсын төмөр замын ачааны галт тэрэг албан ёсоор хэвийн үйл ажиллагаанд орсныг харуулж байна. Энэ алхам нь Евразийн тив даяарх ложистикийн сувгийг улам хөнгөвчлөж, Хятад, Төв Азийн орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно.
Энэ галт тэрэгний бараа нь Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгаас ирдэг, нийт 28 сая гаруй юань, 1 мянга 100 гаруй тонн жинтэй. Энэ нь Бээжингийн Шиньлүган ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ ХК зохион байгуулж байгаа бөгөөд Хятадын төмөр замын чингэлэг тээврийн ХХК тээвэрлэж буйн зэрэгцээ Хоргос боомтоор гарч, Казахстан, Узбекистан зэрэг Төв Азийн орнуудыг дайран өнгөрч, 10-12 хоногийн дотор Ташкент хотод хүрэх төлөвтэй байна. Бээжингийн Шиньлүган ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ ХК-ийн ерөнхий менежерийн орлогч Сүнь Жыюй:
- Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол ажиллаж эхэлснээр долоо хоногт нэг галт тэрэгний тогтвортой цагийн хуваарьт хүрэх болно. Уламжлалт тээвэр, агаарын тээврийн аргуудтай харьцуулахад Төв Азийн экспресс нь тээвэрлэлтийн хугацаа, зардал, тогтвортой байдлын хувьд ихээхэн давуу талтай. Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийн гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд хил дамнасан ложистикийн сувгийг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар хангах болно гэж хэллээ.
2025 оны 03-р сарын 19-нд Бээжин хотын Хятад-Төв Азийн анхны ачааны галт тэрэг албан ёсоор хөдөлжээ. Операторын хувьд Бээжингийн Шиньлүган ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ ХК нь Хятадын төмөр замын Бээжингийн товчоо, Бээжингийн гаалийн газар зэрэг газрын дэмжлэгтэйгээр эхний шугамын туршилтад үндэслэн Төв Азийн галт тэрэгний байнгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд ачаа угсрах, төлөвлөгөө гаргах, вагоны хуваарь, гаалийн мэдүүлэг зэрэг холбоосыг оновчтой болгож нэгтгэсэн юм.
Зохиогч: | Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ |
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | http://bj.people.com.cn/n2/2025/0407/c14540-41188632.html |