Хоёрхон сартай үрээ хүйтэн орцонд хаяад явжээ
Өчигдөр 12.00 цагийн орчим Дархан сумын 5-р багийн 20-ын 7-р байрны орцонд 2 сартай хүүг эх нь орхиод явсаныг олжээ. Хүүхэд уйлах чимээнээр орцны жижүүр дээш гартал 2 р давхарын шалан дээр өлгийтэй хүүхэд байсан байна. Хүүхдийг олсон эмэгтэй цагдаад дуудлага өгчээ. Цагдаа,сумын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн багийн нийгмийн ажилтнууд хамтран өдрийн 16.00 цаг хүртэл хүүгийн эхийг хайсан аж.Тэд ээжийг нь олоогүй учир эрүүл мэндийн байдал болооод төрсөн хугацааг нь тодруулахаар нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүүг аваачсан байна. Ээлжинд гарч байсан их эмч Ч.Ишжамц хүүд үзлэг хийж хамар нь бага зэрэг битүүрч нойрондоо муу байгааг эс тооцвол ямар нэгэн суурь өвчингүй эрүүл, өсөлт хэвийн гэдгийг хэлжээ. Эмч нарын ажигласнаар хүүхэд 2 сар гарангийн хугацаанд өөр ямар нэгэн сүү орлуулагч хэрэглэхгүйгээр хөхөөөрөө хооллож байсан нь илт байгааг ч хэлсэн байна. Хүүгийн эхийг одоогоор олоогүй байгаа учираас эмнэлэгт түр байлгаж хүүхдээ сахиж байгаа хөхүүл эхчүүд ээлжлэн хөхүүлж багийн нийгмийн ажилтнууд асрамжилж байна