Гурван айл дамнасан гал гарчээ

2603

"Нийслэлийн Баянгол дүүргийн 11дүгээр хороо, "Жаст ойл” шатахуун түгээх станцын урд автомашинаас хүн унаж гэмтлээ” гэсэн мэдээлэл НОБГ-т ирсэн байна.

Тус мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 34 настай эрэгтэй Б тролейбусны шугам засч байгаад өргөгч автомашины тавцан дээрээс унаж гэмтсэн байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо "Байшин шатсан байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн иргэн О-ийн өвлийн сууцны дээвэр, мөн дүүргийн иргэн Д-гийн зуны сууц, иргэн О-гийн хашаа, хураалттай байсан банз мод шатсан байжээ.

Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна. Энэ мэтээр зуны дэлгэр цагт хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам сахиж ажиллаагүйгээс иргэд эд мөнгө, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ж.Мягмар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>