Осама бин Ладенийг устгагч ил гарлаа

1237

Осама бин Ладенийг устгагч ил гарлаа АНУ-ын Тэнгисийн явган цэргийн "Navy SEAL” тусгай хүчний албан хаагч Роберт О’Нил "2011 онд "Аль-Кайда” террорист байгууллагын лидер Осама бин Ладенийг би устгасан” хэмээн Британийн Daily Mai сонинд ярьжээ. 38 настай О’Нилийн дэлгэрэнгүй ярилцлага энэ сард Америкийн Fox телевизээр гарах ажээ. Түүнийг цэргийн албанаас хугацаанаас нь өмнө чөлөөлж, нийгмийн хэд хэдэн халамж, тэтгэлгийг нь хассан тул өөрийгөө илчилж, ил гарахаар шийдсэн байна. Тусгай хүчний албан хаагч 20 жил алба хаах ёстой ч тэрээр 16 жил болоод халагдсан байна.

Монтана мужид төрсөн О’Нил одоо ч тэндээ эцгийн хамтаар амьдарч байгаа аж. Тэрээр 19 насандаа армид элсч, Ирак, Афганистан болон бусад газарт 400 орчим цэргийн тусгай ажиллагаанд оролцсон юм. "Номер нэг террорист”-ийг устгасных нь төлөө О’Нилийг тусгай шагналаар шагнасан байна. Осама бин Ладен 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботтабад хотод бүгж байгаад Америкийн тусгай хүчний ажиллагааны явцад алуулсан билээ. "Аль-Кайда”-гийн лидерийн цогцсыг далайд оршуулжээ.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>